Бидний тухай
“Энтертайнментаар боловсрол олгоно” уриатай Боловсрол телевиз 2007 оноос эхлэн бүх насныханд зориулсан соёл урлаг, танин мэдэхүй, цэнгээнт шоу гэх мэт өргөн хүрээг хамарсан уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг бүхнийг түгээж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Бид дэлхий дахины үзэх дуртай шоу нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд, оюуны өмчийн эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэж, өөрсдийн дуу хоолойг эерэг бүхнээр төлөөлүүлж хүргэх хүсэлтэй, чадварлаг хамт олон юм. Үдэш бүр үзэгч олны дунд хүлээлт үүсгэж, айл бүрд аз жаргал, баяр хөөр авчирдаг “Яг түүн шиг”, “Бурхны авралаар чи ирлээ”, “3 сая инээд”, “Үндэсний үсэглэлийн аварга”, “Түнэр харанхуй” зэрэг шоуг үзэгч олондоо амжилттай хүргэж чадсан нь бидний бахархал билээ.
Эрхэм зорилго
Хийж буй уран бүтээлээ чанарын өндөр түвшинд туурвидаг мэргэжлийн баг хамт олон байхыг эрхэмлэж, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх, ёс зүйн чиг баримжааг баримталсан гадаад, дотоодын шинэлэг контентыг хийх анхдагч телевиз байх нь бидний эрхэм зорилго юм.
Төслүүд
Менежментийн баг
Тун удахгүй...
Үнийн санал
Санал хүсэлт
Холбоо барих